Dark Light
Нийгэм | 2023-05-08

41 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн ... сумын төвөөс баруун хойд зүгт 130 км, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн зүгт 100 км/-т Том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход  иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн "А" /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч Б /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 05.07-ны өдрийн 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10