Dark Light
Нийгэм | 2023-05-08

Жалганд олон зуун кг паста гоймон хаясан байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Паста гоймон нь олон хүний хувьд өл залгуулах дээд зэргийн хүнс билээ. Гэвч Нью Жерси мужийн Гарден Стэйт ойд хэн нэгэн олон зуун кг гоймонг хаясан байжээ. 

Уг явдал мужийн Олд Бриж хотын оршин суугчдын гайхширлыг төрүүлсэн байна. Учир битүүлэг уг явдлыг орон нутгийн албаныхан шалгаж байгаа ажээ.

Нью Жерсид амьдардаг Али Аллокко өнгөрсөн долоо хоногт их хэмжээний хаягдсан пастаны зургийг авч Твиттертээ жиргэсэн байна. Уг жиргээ хэдхэн хоногийн дотор 5 сая хүнд хүрч, 4,500 удаа хуваалцжээ.

Олд Брижийн оршин суугч хөрш эрэгтэй нь их хэмжээний паста гоймон цэвэрлэж байхыг харсан тухайгаа ярьсан байна. Уг эрэгтэй пастанд маш их дуртай нэгэн гэжээ.

Албаныхан хэн нэгэн их хэмжээний пастаг уутнаас гаргаж гуу жалга дагуу хаясан бөгөөд өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас түүхий гоймонгууд норж хөөсөн байж магадгүй гэж үзжээ. Олон зуун кг гоймонг цэвэрлэхийн тулд хог ачилтын компанийн ажилтнууд хоёр цагийн турш ажилласан байна. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10