2023 оны 5-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө БГД-ийн 2-р хорооны иргэн А тээврийн хэрэгслээ хулгайд алджээ. Машин байрлуулсан газрын ойролцоох камерын бичлэгийг шүүхэд 2 залуу машины хаалгыг онгойлгон машиныг 1 минутын хүрэхгүй хугацаанд асаан явжээ.
Иргэн А-гийн машиныг маргааш өдрийн 12 цагийн үед Өлзийт хорооллын орчим дугуйгүй байдалтай орхин явсныг цагдаагийн албан хаагчид олж хүлээлгэн өгчээ. Уг хэргийг үйлдсэн сэжигтнүүдийг олж шалган саатуулж байна. Сэжигтнүүд машины өртэй байсан тул хулгайлсан гэжээ.
Энэ он гарснаар хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн 135 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 67 тээврийн хэрэгслийг ББСБ иргэнд мэдэгдэхгүйгээр буцаан авч явсан, ах дүү хамаатан садан нь жолоочид нь хэлэлгүй унаад явсан ба үлдсэн тээврийн хэрэгслүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажил явуулж байна.
АДМИН








Нийгэм






