Dark Light
Нийгэм | 2023-05-08

Г.Сайханбаяр: БХЯ болон төр, засгийн газар тухайн жагсаалд оролцоогүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амралтын өдөр ОХУ-ын туг барин жагссан жагсаалын асуудлаар Батлан хамгаалах яамны сайд  Г.Сайханбаяраас тодрууллаа. 

БХЯ-ны сайд Г.Сайханбаяр: "Дайнд амь үрэгдсэн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилготой олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 4-ний өдөр Батлан хамгаалах яамд хүсэлт тавьсан. Бид амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан жагсаал зохион байгуулах гэж байна. Жагсаалд дэмжлэг үзүүлж, хөгжимчид гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан" Өнөөдөр дэлхийн цаг улс төрийн байдал амаргүй байна.  Дайн байлдаантай энэ цаг үед  бид олон нийттэй холбоотой арга хэмжээг зохион байгуулах зохимжгүй гэдэг үүднээс уг хүсэлтээс татгалзсан. Энэхүү жагсаалд төр, засгийн газар оролцоогүй. Энэ жагсаалд бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахмадууд цөөн тоогоор оролдсон.  Төрийн алба хаагч биш.  Олон нийтийн байгууллагын гишүүнчлэлтэй цэргийн зарим алба хаагч нар оролцсон ийм үйл ажиллагаа байсан. Аливаа асуудлыг туйлшруулж нэг талыг баримтлах нь өрөөсгөл. Мэдээ, мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Батлах хамгаалах яамнаас ялалтын баяртай холбоотой асуудал дээр дипломат харилцаагаа баримтална. Ялалтын баяраар цэцэг өргөх ёслолыг зохион байгуулна" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10