Dark Light
Нийгэм | 2023-05-08

Арилжааны дүүрэг төслийг танилцуулж, иргэдээс санал авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүрэг Арилжааны дүүрэг болох зорилтыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл дүүрэг өөрийн онцлог байдалд тохируулж хэд хэдэн байршилд бүтээлч тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Төсөл дүүргийн гол байршлууд дээр  хэрэгжинэ. Үүний нэг бол Намъяанжүгийн гудамж юм. Худалдааны үйлчилгээний байгууллагууд төвлөрсөн учраас 24 цаг үйлчилгээ явуулах боломжтой Худалдааны гудамж бий болно. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхдээ иргэдийн саналыг тусгана гэдгийг Засаг дарга онцолсон. Тэгвэл өнөөдөр тус хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулж, уулзалт зохион байгууллаа.

Худалдаа үйлчилгээний хугацааг уртасгаснаар, хүртээмж болон ажлын байр нэмэгдэж, авто замын түгжрэл буурах боломжтой юм. Хамгийн гол нь иргэд зорчиход ямар нэгэн хүндрэл үүсэхгүй, зөв төлөвлөлт бий болох. Баянзүрх дүүргээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг уулзалтад оролцсон иргэд дэмжиж, цаашид өөрсдийн саналаа тусгаж ажиллахаар боллоо. Мөн иргэдээс өгсөн санал хүсэлтийг цаашид шат шатны байгууллагуудад уламжилж, шийдвэрлэж ажиллана гэдгийг онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10