Dark Light
Нийгэм | 2023-05-08

Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд Баянхошуу дэд төвд ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн Хөгжлийн Банкы төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Япон улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал ноён Такахиро Ясуи, Монгол Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал ноён Нур Ахмед, Итали улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал ноён Сержио Лугареси, SDPF-ийн Санхүүгийн мэргэжилтэн ноён Юсүкэ Сэкигүчи, SDPF-ийн санхүүгийн шинжээч Ребекка Кэной болон Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шат болох  Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажиллав.

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөн, тус дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд бүрэн гүйцэтгэж дууссан. Харин одоогоор дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд төслийн хэрэгжилттэй танилцан, хяналт тавин ажилласан юм.

Удирдах зөвлөлийн гишүүдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч ноён Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон Сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал ноён Г.Ганхүү болон төслийн зохицуулагч ноён Д.Авирмэд нар угтан авч, төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлууд түүнд тулгарч болох асуудал, төслийн сунгалт болон хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд 20 айлын загвар орон сууцыг барьж 2022 онд бүрэн ашиглалтад оруулсан ба одоогоор 9 давхар, 2 блок нийт 126 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд зөвлөлийн гишүүд эхлээд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ханын материал орчимд барьсан нийт 126 айлын орон сууцны барилга угсралтын ажилтай танилцав. Уг орон сууцны барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй норм, стандартын дагуу баригдсан ба түрээсийн буюу түрээслээд өмчлөх юм.

Үүний дараа Баянхошуу дэд төвийн 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж үйлчлүүлэгч, ашиглагчдын санал сэтгэгдлийг сонслоо. Төслийн I үе шатны хүрээнд дэд төвүүдэд нийт 500 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа билээ.

Мөн дэд бүтцийн шугам сүлжээг шийдэж гэр хороолол дунд бүтээн байгуулсан авто зам, гүүр, тохижилт ногоон байгууламжууд болон цаашид дэд бүтцээ түшиглэн орон сууцжуулах төлөвлөгөөтэй танилцаж санал солилцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10