Dark Light
Нийгэм | 2023-05-08

Н.Тэмүүлэн: Гадаад улс руу их хэмжээний мөнгө шилжүүлэгдсэн болохыг тогтоосон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотой "Шувуу" ажиллагааны талаар  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн mass.mn сайтад дараах мэдээллийг өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: "Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг зогсоож, удаашруулсан зүйл байхгүй. Ажлын хэсэг нүүрсний гэх тодотголтой 7 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нүүрсний гэх тодотголтой зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 195 объектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл үзлэг хийх ажиллагааг 835 удаа явуулсан. Мөн гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авч ажиллагаа үргэлжлээд явж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахуулыг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдсон. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгө нь гадаад улс руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон. 5.3 сая ам.долларыг АНУ руу, БНСУ-руу 6 сая орчим ам долларыг шилжүүлж, эргээд 2 сая орчим ам.доллар нь Монгол улсад орж ирсэн. Үлдсэн ам.долларууд нь хаана байгаа нь тогтоогдоогүй байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын ерөнхий прокурорын газартай хамтарч ажиллаж байгаа. Мөн "ЭТТ" компанийн албан тушаалтанд Бүгд найрамдах Казахстан улсад ихээхэн хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон. Алдагдсан доллар, мөнгөн хөрөнгүүдийг буцаан авах чиглэлд ажлаад эхэлчихсэн байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10