Тоглоомын талбайд 14 настай эрэгтэйг зодсон гэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай: "Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 55 минутад Сүхбаатар дүүргийн 6 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр хүүхдийн биед халдаж, зодсон байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад 14 настай эрэгтэй "Т" үрлэн сумтай буугаар тоглож байгаад 3 настай хүүхдийн толгой хэсэгт оножээ. Уг шалтгаанаар улмаас 3 настай хүүхдийн аав 14 настай эрэгтэй "Т"-гийн биед халдаж, зодсон энэ үйлдэлд шалгалтын ажиллагааг явуулж байна. 14 настай хүүхдийн тухайд биед учирсан хохирлыг шалгуулахаар Шүүх шинжилгээний байгууллагад хандаж, шинжээчийг томилсон. 14 настай хүүд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн хүнтэй холбон зуучилж, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэв.
АДМИН








Нийгэм






