Dark Light
Нийгэм | 2023-05-09

29 жил ял эдэлсэн этгээдийг цагаатгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Луйзана мужийн Нью Орлеанс хотын шүүх 1994 онд Патрик Брауныг дагавар охиноо хүчирхийлсэн хэргээр өршөөлгүй бүх насаар нь хорих ял шийтгэжээ. Тэгвэл энэ жил 49 настай Брауныг 29 жил хорьсны дараа хотын прокурорууд гэм буруугүй гэдгийг нь тогтоож сулласан байна. 

Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд гэмт этгээдийг буруутгасаар ирсэн хохирогч эмэгтэй Брауныг гэм буруугүй гэдгийг мэдүүлжээ. Браун ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууриа хамгаалсаар ирсэн юм. 

Шүүхийн материал дээр LB хэмээн нэрийг нь тэмдэглэсэн хохирогч 20 гаруй жилийн дараа түүнийг 6 настай байхад хүчирхийлсэн этгээд хойд эцэг нь биш, гэр бүлийн өөр гишүүн болох LW байсныг гэрчлэн мэдүүлсэн байна. 

Өнгөрсөн хугацаанд болсон шүүх хурлууд дээр хохирогч хойд эцгээ гэм буруугүй гэдгийг хэлэхийг оролдсон ч сэтгэцийн эрүүл бус байдлаас шалтгаалж чадаагүй гэдгээ хэлжээ. Мөн тэрээр үнэнийг илчилсэн зуу гаруй захидлыг холбогдох албаны хүмүүс рүү илгээсээр байжээ. 

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10