Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Гансүх тэргүүтэй холбогдох албаныхан Мянганы Сорилтын Корпорацын Нийгэм, жендерийн оролцооны асуудал хариуцсан зөвлөх Шэрон Рожерс тэргүүтэй албаны төлөөллүүдийг /2023.05-08/-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Талууд БХБЯ, Монголын МСС-тай 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилтууд мөн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгагдсан ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв.
АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь өөрийн санхүүжилттэй төслүүдийн баримт бичгүүдэд нийгэм, жендерийн асуудлыг тусгай бүлэг болгон тусгаж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд Барилга, хот хот байгуулалтын яамтай энэ талын сайн туршлагаа хуваалцаж, жендерийн зохистой тогтолцоог Монгол Улсын барилгын салбарт бий болгохоор ажиллаж байгаа нь сайн жишиг гэдгийг онцлов.
Талууд төслийн болон тендерийн баримт бичгүүдэд техникийн шаардлагаас гадна нийгэм, жендерийн шаардлагуудыг тусгаж, тухайн барилга байгууламж хүний хэрэгцээг бүрэн хангахуйц байх, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрны дарамт, авлига болон алагчлалаас ангид байх асуудлуудыг журмаар зохицуулахаар тохиролцов. Мөн ирэх хагас жилд харилцан туршлага судлах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, маягт боловсруулж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
АДМИН








Нийгэм






