Dark Light
Нийгэм | 2023-05-09

Ачааны автомашины араас микро автобус мөргөж, 1 хүн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/   Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 8-ны өдрийн 07:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход  Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово”  загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд  зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19