Dark Light
Нийгэм | 2023-05-09

3 өрхийн 3500 бог мал цасанд боогдож, 110 мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн “Өвөлжилтийн хөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/   Айл өрхүүд цасанд боогдож, мал бэлчээрт гарах боломжгүй болсон тухай дуудлагыг 5 сарын 7-ны өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход өвс тэжээл хүргэхээр явсан иргэн Б/53 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “УАЗ-31512” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин эвдэрч, тухайн автомашинд зорчин явсан иргэд сураггүй болсон гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан 19:15  цагт “Цагаан устийн-Эх” (сумын төвөөс баруун урд зүгт-20 км) гэдэг газраас эсэн мэнд олж сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Мөн тус сумын Хөх бэлчир багийн “Сэртэнгийн-Ам”, “Цагаан устийн-Эх” гэдэг газар цас ухаж 4 км урттай зам гаргажээ. 5 сарын 8-ны өдөр Шивэр багийн “Баянбулаг”-ын давааны 6 км газар цас ухаж зам гаргасан байна.  

Мөн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газар /аймгийн төвөөс урд згт 140 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ 3 айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлагыг 5 сарын 8-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газрын чиглэлд явж 130 км зам туулан 14:55 цагт очиж, 3 хүн (2 нь хүүхэд)-ийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10