Хөв цөөрөм хийх газрын судалгаа, хянан баталгаажуулалтын ажлаар Усны зөвлөх инженер Л.Түвд болон Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг 2023 оны 05 сарын 03-ний өдрөөс эхлэн Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад ажиллалаа.
Тус ажлын хүрээнд:
Сумдаас хөв цөөрөм байгуулах газрын санал болон байршилын цэгийг авч ажиллалаа.
Мэргэжлийн зөвлөхтэй хамтран хөв цөөрөм хийх газруудад хянан баталгаажуулалт хийж, хөв хийх газрын ус хурах талбайг тооцон, хэмжилт мониторинг хийсэн.
Хээрийн ажлыг үндэслэн суурин боловсруулалт хийж, зураглал гарган баталгаажууллаа.
Хөв цөөрөм хийх боломжтой газруудыг сонгож зураг төсөвийн ажлыг хийж байна.
АДМИН








Нийгэм






