Dark Light
Нийгэм | 2023-05-09

Соёл бол монголчууд бидний Оршин тогтнохуйн үндэс, амин чухал баталгаа юм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяны нээлтийн үйл ажиллагаа 05-р сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын Монгол туургатан театрт боллоо. 

Нээлтэд Соёлын сайд Ч.Номин, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцлоо. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэх нь Монголчууд бидний оршин тогтохуйн үндэс, амин чухал баталгаа хэмээн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин онцолсон юм.

Төв аймгийн “Соёлын сэргэлт 2023” аяныг Чингис хаан үндэсний музей хариуцаж ажиллаж байгаа бөгөөд аймгийн Соёл, Урлагийн газартай хамтран энэ сарын 11-нээс сумдад тусгай хуваарийн дагуу соёл урлагийн үйлчилгээг хүргэх юм.

Төв аймгийн 650 хүний суудалтай Монгол туургатан театрт болсон аяны нээлтийн үеэр, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, монгол соёл” сэдвээр лекц уншиж, Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, М.Болд, зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн тэргүүтэй урлагийн мастеруудын хүндэтгэлийн тоглолт боллоо. 

Мөн Зуунмод сумын иргэд монгол туургатан театрт дэлгэсэн Монгол улсын үе, үеийн Ерөнхийлөгч нарт гадаадын орнуудаас бэлэглэсэн бэлгийн түр үзэсгэлэн, өнөөгийн төв аймгийн иргэдийн аж байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10