Dark Light
Нийгэм | 2023-05-09

Улаанбаатар марафоныг зургаадугаар сарын 3 болгож хойшлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдрийг зохион байгуулна. Мөн энэ өдөр "Улаанбаатар марафон 2023" олон улсын гүйлтийн тэмцээн болохтой холбогдуулан зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг энэ сарын 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-ны өдөр болгон хойшлууллаа.

Тус олон улсын гүйлтийг нийслэл хотод VIII дахь удаагаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг энэ оны тавдугаар сарын 10-аас 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр явуулж байгаа аж.

Энэ жилийн “Улаанбаатар марафон-2023" үйл ажиллагааны онцлог нь зөвхөн гүйлтийн арга хэмжээ зохиох бус нийслэлчүүдэд зориулсан спортын өдөрлөг болгох юм. Энэ удаагийн гүйлтэд олон улсын нэр хүндтэй тамирчид уригдан оролцох юм. Мөн энэ жилийн зам маршрутын тухайд өнгөрсөн жилүүдийнхтэй адил маршрутаар явагдах аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19