Dark Light
Нийгэм | 2023-05-09

Монголын үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын явцтай танилцав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын сайд Ч.Номин өчигдөр Төв аймагт ажиллах үеэрээ Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын явцтай танилцлаа.

Музей, лабораторийн барилга нь Төв аймгийн Зуунмод суманд улсын төсвийн 18 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд археологи, угсаатны зүйн холбогдолтой үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судалж сурталчлах, соёл, боловсрол, шинжлэх ухааны дэлхийн жишигт нийцсэн цогц байгууламж болох юм.

Барилгын ажлыг 2021 оны есдүгээр сард эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Энэхүү барилгыг 8200 м.кв талбайд барих бөгөөд Япон улсын угсаатны зүйн музейн стандарттай нийцүүлж байгаа юм. Мөн музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн хоёр жигүүртэй, 11 байнгын, 2 түр үзүүллэгийн танхимтай байхаар төлөвлөж байна.      

Археологийн хүрээлэнд өнөөдрийн байдлаар 8000 гаруй дэсийн 20 мянга гаруй үзмэр хадгалагддаг. Дээрх музей ашиглалтад орсноор археологийн хүрээлэнгийн үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10