Чойжин ламын сүм музейн орчимд барилга барих асуудлаар тус музейн захиргаанаас мэдээлэл өглөө.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: "Энэхүү байгууллага байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай үйлчилгээний байгууллага. Музейг төвийн халаалтад холбож болох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандсан. Халаалт тавихын тулд дулаан алдагдлыг нь эхлээд арилгах хэрэгтэй. Сүмийн урдуур өрлөг өрөөд, пин барина гэсэн үг. Айл биш үзвэр үйлчилгээний газар болохоор үзэгчдэд хүргэж үүд хаалга дэлгэх учир дулаан алдагдалтыг алга болгох боломжгүй. Тиймээс халаалт тавихгүйгээр үр хойчдоо өдгөө байгаа өнгө төрхөөр нь өвлүүлэх тухай ажиллаж байна. Монгол улсын засгийн газрын 2001 оны тушаалаар 2га хамгаалалтын бүсэд тогтоосон байдаг. Гэсэн хэдий ч 2010 онд миний бие энэ байгууллагын удирдлагаар ирэхэд музей бол кадастрын зураг, гэрчилгээгүй өдгөө 2010 он хүртэл явсан байдаг. 13 жилийн турш музейн ажил хийхээс гадна тухайн газруудыг буцааж авчрах ажлыг манай хамт олон хийсэн. Гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэн шийдүүлж, музей газраа эргүүлэн авсан. Манайд сан хөмрөгийн өрөө байхгүй. Энэхүү хэрэгцээ маш их хэрэгтэй байдаг. Урт удаан хугацаанд үр хойчдоо өвлүүлэхийн тулд сам хөмрөгийн өрөө нэн чухал байна. Музейн стандартын анхан шатны зүйл хүртэл манай музейд байхгүй байна. Манай ажилчид -40 хэмийн хүйтэн орчин нөхцөлд ажиллаж байна. 115 жилийн өмнө лам нар эсгий гуталтай ном хурж байсан энэ газар өнөөдөр буюу 21-р зуунд эсгий гуталтайгаа ажиллаж байна. Эрүүл мэндийн асуудал өндөр байна. Бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн бүр сүүлдээ гуурсан хоолойны үрэвсэл гэх өвчтэй болсон. Халаалтгүй учраас тенээр ажилладаг. Тиймээс дандаа хуурай нөхцөлд ажилладаг. Ийм орчинд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин аваад бор зүрхээрээ ажиллаж байна. Ийм цалинтай байхад манай ажиллах хүн оролдохгүй байна. Хүний нөөцийн дутагдалд орж, музей нээж чадахгүй нөхцөл байдалтай байна" гэв.
АДМИН








Нийгэм






