“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул XIX талбай болон Тамсаг XXI талбайд 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 2023 оны 04 дүгээр 28-ны өдрүүдэд Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Л.Баярхүү, Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн улсын шалгагч М.Серикбол, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.
Дорнод аймагт байрлах “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт, Хэмжил зүйн тухай хуулийн 8, 9, 10 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Тосон-Уул XIX талбай болон Тамсаг XXI талбайд ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүдэд баталгаажуулалтыг хийсэн юм.
Тодруулбал, тус үйлдвэрийн 1618 ширхэг техникийн манометрүүд болон 201 ширхэг шилэн термометрүүдэд баталгаажуулалт хийв.
Мөн “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”, “Шалгалт баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт”-ын тухай мэдээлэл өглөө.
АДМИН








Нийгэм






