Dark Light
Нийгэм | 2023-05-09

151-р лаборатори сургууль Кэмбриджийн хөтөлбөртэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 42-р хороо ерөнхий боловсролын 151-р лаборатори сургуулийн “CAMBRIDGE LOWER SECONDARY” хөтөлбөрийн нээлт боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дахь Кэмбриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль болж байна. УИХ-ын гишүүн Н.Учралын хамт тэгш хүртээмжтэй боловсролын төлөө зорьсон санаачлага, зүтгэл маань ийнхүү бодит ажил хэрэг болсон сайхан өдөр байлаа. 

Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment International Education” байгууллагатай холбоо тогтоож хөтөлбөрийг нэвтрүүлэхийн тулд багагүй цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан. Өнгөрсөн оны наймдугаар сараас Н.Учрал гишүүний хамт холбогдох санхүүжилтийг 100 хувь хувиасаа шийдэж, улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр шат шатны сургалтад тус сургуулийн багш нарыг хамруулсан. Тэдгээр багш нар маань эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр 1-9-р ангийн Кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан юм.

Өнөөдрийн байдлаар 5-р ангиуддаа туршилтын хичээлийг эхлүүлсэн бөгөөд ирэх жилээс 6-р ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10