Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас хэрэгжүүлж байгаа "Ажлын ээлтэй орчин буюу Эко-Ногоон хотхон" төслийн хүрээнд 05 дугаар сарын 09-ний өдөр ангийн байрлалд офицер, ахлагч, ажилтан алба хаагчид мод тарилаа.
Орчны ногоон байгууламжийг нэмэгдүүдэх, цөлжилтийг сааруулах, алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улиас 600, бургас 575, хайлаас 850, жимсний мод 20 буюу нийт 2045 ширхэг мод тарьж, байгальд ээлтэй хамт олон гэдгээ харуулав. Цаашдаа ногоон байгууламжийг дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг дагасан тохижилтын ажлыг гүйцэтгэх юм.
АДМИН








Нийгэм






