Dark Light
Нийгэм | 2023-05-10

“Алсад суугаа ээж” дуу дэлхийн 70 гаруй орны хэлээр олны сонорт хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хүн бүрийн зүрхэнд мөнхөрч, оюун бодолд уусан шингэсэн “Алсад суугаа ээж” дууг МУСТА, Ая зохиогч Амарсанаагийн Төгсжаргал 10 жилийн сурагч байхдаа зохиожээ. 

Дөнгөж хөгжим оролдож эхэлж байсан 9-р ангийн сурагч хүүд математикийн багш П.Лхагвасүрэн шүлгээ өгч урам хайрлаж, итгэл хүлээлгэсэн нь хожим Монгол хүн бүрийн зүрхэнд мөнхөрсөн аялгуу болно гэж тухайн үедээ бодоогүй тухай хөгжмийн зохиолч А.Төгсжаргал хуучиллаа. 

Анх 1994 онд зохиосон дууг сургуулийн сурагчид ам дамжин дуулсаар 2001 онд МУГЖ С.Жавхлан дуулж олны сонорт хүрсэн байна. Алсад суугаа ээж дууг дэлхийн 70 гаруй улс өөрийн хэлээр хөрвүүлэн дуулсан нь энэ дууны чанар чансааг илтгэнэ. 

Хөгжмийн зохиолч А.Төгсжаргалын аялгуу “Ээждээ”, “Нутгийн салхи”, “Ай Сэлэнгэ минь” Монголын зохиолын дууны аялгуунд шинэ өнгө төрх бүтээжээ. Хөгжимтэй амьдралаа холбож хөг эгшгээр дамжуулан соёлын илч болж яваа тэрээр хүүхдийн болон зохиолын 50 гаруй уран бүтээл туурвисан байна. 

Хөгжмийн зохиолч одоо хөгжмөөр дамжуулан хүүхдийн суурь хүмүүжилд анхаарч Орхон аймагт анх удаа “Уран эгшиг” урлагийн сургуулийг байгуулж 2022 оны хичээлийн жилээс эхлэн 1-12 дугаар ангийн 360 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сурагчид морин хуур, хуучир, ятга гэх мэт үндэсний хөгжим, бүжигчин, жүжигчин, уран нугараач зэрэг 13 төрлөөр хичээллэж байна. Урлагаар хүмүүжсэн хүүхэд хэзээ ч буруу үйлдэл гаргахгүй. Тэд үргэлж *нийгмийн элч* нь байх болно гэдгийг хөгжмийн зохиолч А.Төгсжаргал онцоллоо. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10