Dark Light
Нийгэм | 2023-05-10

" Гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэг ч зүйл тусгаагүй "мартчихсан" гэх тайлбарыг өгсөн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар хохирогчийн эгч мэдээлэл хийлээ.

Хохирогчийн эгч Ж.Оюунбадам: "Хатан хишиг үндэс ХХК-ийн баригдаж буй 16 давхар барилгын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хагалгаанд орсон. Тархинд хурсан цусыг нь авч эхний ээлжид амь насыг нь аварсан. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас дараа нь ямар шинж тэмдгээр илрэхийн мэдэхгүй байна. Хүний амь нас, эрүүл мэндээр хохирчхоод байхад тухайн барилгын компанид хариуцлага тооцсон зүйл байхгүй. Одоо хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Ажилтныхаа хөдөлмөр хамгааллын тал дээр ямар ч зүйл тусгаагүй байсан. Бид нар мартчихсан байна лээ гэдэг зүйлийг тухайн компаниа зүгээс хэлж байсан. Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай. Дөрвөн эмнэлэг рүү материалаа явуулчихсан байгаа. Ямар үнэ өртгөөр хийх нь одоогоор тодорхойгүй байна. Миний дүүг эрүүл саруул болгож өгөхийг л хүсэж байна. Хатан хишиг үндэс ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний дүү унаж, тархиндаа хүнд гэмтэл авахгүй байсан. 5,6 сарын хугацаанд хүний үйл ажиллагаанд садаа болоод яахав гэж бодоод аясыг нь харж байсан. Бид нарын буруу учраас эмчилгээний зардал дээр санаа зоволтгүй гээд алгаа хавсраад гуйгаад явж байсан. Гэтэл өнөөдөр бид нарт хамаагүй гээд явж байна. Манай дүү энэ компанид 2017 оноос хойш ажиллаж байгаа хэр нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэг ч удаа төлөөгүй. Хүн хохироочхоод хэргийг яагаад ингэж удаашруулаад байна вэ гэсэн хардлага төрж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани юм билээ. Тийм учраас өнөөдөр иргэн хүн хуулийн хяналтын байгууллагаар яваад амжилт олохгүй нөхцөлтэй байна " гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10