Dark Light
Нийгэм | 2023-05-10

Танилц: Хүүхдийн зуслангийн 2023 оны ээлжийн хуваарь болон үнэ тариф

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчимд байрладаг байна.  Зарим зуслангийн ээлжийн хуваарь, үнэ тарифын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Олон улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” зуслан

Монголдоо тэргүүлэх хүүхдийн зуслан буюу "Найрамдал" зуслангийн бүртгэл маргаашаас эхэлнэ. Эхний ээлж нь 5-р сарын 15-наас эхэлж буй бөгөөд долоо хоногийн төлбөр нь 293.000-621.000 төгрөгийн хооронд байна.

"Нарс" олон улсын хүүхдийн зуслан

Спорт, энтертаймэнт олон улсын хүүхдийн "Нарс" зуслангийн бүртгэл 5-р сарын 10-наас эхэлнэ. Эхний ээлжээ 6-р сарын 10-наас эхлэн амраах бөгөөд долоо хоногийн төлбөр нь 455.000-490.000 төгрөгийн хооронд байна. 

"Янзага" хүүхдийн зуслан

Хүүхдийн хөгжлийн "Янзага" зуслангийн бүртгэл нь 4-р сард эхэлсэн бөгөөд эхний ээлжээ 6-р сарын 12-нд авна. Долоо хоногийн төлбөр нь 420.000 төгрөг байна.

"Мөрөөдөл" хүүхдийн  зуслан

"Мөрөөдөл" зуслангийн хувьд эхний ээлжээ 6-р сарын 5-наас хүлээн авах бөгөөд долоо хоног нь 375.000-600.000 төгрөгийн үнэтэй байна.

"Нарлаг" хүүхдийн зуслан

Нарлаг зуслан нь зургаадугаар сарын 17-ноос эхний ээлжээ хүлээн авах бөгөөд 360.000 төгрөгийн үнэтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10