Dark Light
Нийгэм | 2023-05-10

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалтыг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын  үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.

Энэ үеэр монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, стратегийн команд штабын сургуулийн бодлого, үйл ажиллагаа болоод байгууллагуудын оролцоо, үүргийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын  үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн, төлөөлөл оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10