Dark Light
Нийгэм | 2023-05-10

Танилц: Энэ зун хаана юу болох вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан зун болох тоглолт эвентүүдийг танилцуулж байна.

TomYo Talk 2023

Амьдралдаа эргэлтийн цэг авчрах, дараагийн түвшинд гарах, ойр тойрондоо эерэг өөрчлөлт авчран сэтгэлдээ гал асаахыг хүссэн хүн бүрд зориулан жил бүр уламжлал болгон хийдэг TomYo EdTech компаниас зохион байгуулж буй ээлжит томоохон эвент болох “TomYo Talk 2023” илүү шинэлэг, илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой болох гэж байгааг дуулгахад таатай байна.

Хаана: UG ARENA

Хэзээ: 2023-05-13

Цаг: 12:00

Playtime Festival 2023 - Advance Ticket

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Монгол улсыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын бүс болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой PLAYTIME хөгжмийн наадам нь түүхэн дэх хамгийн хүчтэй хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдахад бэлэн боллоо. Энэ жил наадам маань гайхалтай уран бүтээлчид, өөр өөрийн өвөрмөц өнгө аяс бүхий олон төрлийн тайз, асрууд, цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирлээ.

Хаана: Монгол Шилтгээн

Хэзээ: 2023-07-06

Цаг: 17:00

 ROCKSTAR Live Concert

Монголын цөөн Hardrock хамтлагуудын нэг болох 12 жилийн түүхтэй ReCon хамтлаг нь анхны бие даасан ROCKSTAR Live Concert-оор та бүхэнтэйгээ уулзахаар боллоо. 

Хаана: Ulaanbaatar Их танхим

Хэзээ: 2023-05-26

Цаг: 17:00

Хурд 30 жил 

Хурд хамтлагийн 30 жилийн ойн баярын тоглолт 6-10 нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох гэж байна.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2023-06-10

Цаг: 15:00

HOT FESTIVAL

HOT FESTIVAL гэж юу вэ?

Энэ бол Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар 3 өдөр 2 шөнийн турш балбах зуны festival юм. 

Хаана: Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар (УБ хотоос 80км дотор)

Хэзээ: 2023-07-14

Цаг: 19:00

"INTRO ELECTRONIC MUSIC FESTIVAL"

Хөгжим... Түүний байнгын хэмнэл, уянгалаг зохицол нь өнгөрсөн, одоо, ирээдүй рүү аялж буй мэт бидний сэтгэлийг нэвт шингээж, татдаг. Шинэ санаа, хайр дурлал, нэр төр, амар амгаланг бэлгэдэн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүн бүрийг ""INTRO ELECTRONIC MUSIC FESTIVAL""-д хөгжимөөр дамжуулан цаг хугацааны шугамаар бидэнтэй хамт аялахыг урьж байна.

Хаана: Монгол Шилтгээн

Хэзээ: 2023-06-23

Цаг: 16:00

"Зуны зугаа" show concert

Зуны улирлыг хамтдаа эхлүүлцгээе Хөгжмөөр нэгдсэн залуусын хамгийн том цугларалт, хамгийн том шоу тоглолт “ЗУНЫ ЗУГАА” шоу тоглолт 2 дахь жилдээ 2023 оны 6-р сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд бут авахаар та бүхнийг хүлээж байна..

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнд

Хэзээ:  2023-06-03

Тасалбарын үнэ: 30,000₮

Гурван найзын тасалбар: 70,000

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10