Dark Light
Нийгэм | 2023-05-10

Бүх нийтийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт төслийг танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа.

Digital literacy framework буюу бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олноор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд төслийг ЦХХХЯ-ны веб сайтанд байршуулаад байна. 

Хэлэлцүүлэгт UNESCO, НҮБХХ, Дэлхийн банк, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Голомт банк, бусад хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөл оролцож,  Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдөл боловсруулалт, цахим судалгааны хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир нар төслийг танилцуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10