Dark Light
Нийгэм | 2023-05-10

Цэргийн гэрээт алба хаагчид ахлагчийн албанд нэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан 5 дугаар сарын 10-ны энэ өдөр шинэхэн дэд ахлагч нараар хүрээгээ тэлж, өргөжлөө. 

Байлдагч, түрүүчийн мөрдэстэйгөөр гялалзаж явсан залуус 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албаа хаасан бөгөөд 2022 оны 8 дугаар сард цэргийн гэрээт алба хаагчаар элсээд байсан юм. 

Цэргийн гэрээт алба хаагчдад дэд ахлагч цол олгох ёслолын арга хэмжээний үеэр ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр “Хугацаат цэргээс цэргийн гэрээт алба хаагч, цэргийн гэрээт алба хаагчаас ахлагч болон дэвшиж байгаа та бүхнээр бахархаж байна. Холбогдох сургалт дамжаанд нь хамрагдаж, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө цэргийн албыг тэр дунд зенитчин дайчин болсонд нь талархаж байна. Та бүхний ажил, амьдрал бүхэн  дардан байг” гээд баяр хүргэж, амжилт хүссэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10