Dark Light
Нийгэм | 2023-05-11

Ерөнхий сайд Аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай "Аялал жуулчлалын салбарын эрхзүйн шинэчлэл" уулзалтыг хийлээ. Энэ үеэр 23 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанд Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, холбоод Монгол Улсын Ерөнхий сайдад талархлаа илэрхийллээ. 

2022 онд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулж 4 том зорилтыг дэвшүүлж байсан нь биеллээ олжээ.  

1. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх 

2. Агаарын тээврийн либералчлалыг хийх3. Цахим визэнд шилжүүлэх, визнээс чөлөөлөх

4. Жуулчинд такс буцаалтыг хийх, аялал жуулчлалын компаниудыг тодорхой хөнгөлөлт чөлөөлтөд хамруулах зэрэг олон ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Монгол Улсын Сангийн яам гүйцэтгэжээ. 

Уулзалтад Аялал жуулчлалын салбарын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10