Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн өвийн хороонд хандаж байсан.
Өнгөрсөн жил дэлхийн өвд бүртгүүлэхтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгалын газруудын олон улсын зөвлөл техникийн үнэлгээ хийхээр Монгол Улсад ажилласан.
Өнөөдөр авсан мэдээллээр дэлхийн өвд бүртгүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг дээрх зөвлөл дүгнэлтээ гаргаж, “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг Дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой, ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрлээ.
АДМИН








Нийгэм






