Dark Light
Нийгэм | 2023-05-11

Эрдэнэтийн соёлын суурийг тавьсан Цэнхэр залаа Д.Цэрэнбат

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг агаарын тухай бодох төдийд хүн бүрийн аманд аялагдаж, бодолд шингэсэн уран бүтээл бол яах аргагүй Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн С.Баатарсүхийн аялгуу “Цэнхэр залаа” билээ. Уг аялгууг олны хүртээл болгосон домогт “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхны дөрвөн ятгачны нэг Д.Цэрэнбат, Эрдэнэт хотын соёлын элч юм. 

1967 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн дөрвөн ятгачин залуу хүсэл сонирхлоороо нэгдэж “Монголын Битлз”-ийг бүтээчихнэ чинээ бодоогүй тухай Д.Цэрэнбат гуай өгүүлж байна. Тэрээр Эрдэнэт хотын анхны соёлын хэлтсийн даргаар 1977 онд томилогдож байжээ.

Тухайн үед соёл, боловсрол хариуцсан ганцхан мэргэжилтэнд, Эрдэнэтийн соёлыг хөгжүүлэх хамгийн чухал үүрэг оногдож, 1977 оноос 2009 он хүртэл ажиллахдаа Эрдэнэт музей, Соёлын ордон, Кино театр гэх мэт олон байгууллагын суурийг тавилцаж, 1986 оноос номын сангийн даргаар ажилласан байна. Эрдэнэтэд анх удаа интернэттэй компьютер номын сандаа байрлуулснаар хүүхэд залуучуудын сурлага хөдөлмөрт хамгийн сайн нөлөө үзүүлсэн аж.

Анх 15 уран бүтээлчийг урьж, орон нутагтаа  урлаг соёлын тоглолтуудыг зохион байгуулж, иргэд олон нийтэд соёлыг таниулж байсан гэх мэт түүний байгуулсан гавьяаг дурдаад баршгүй. 

Нас сүүдэр 76 хүрч буй Д.Цэрэнбат гуай ахмадын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр БНСУ-ыг зорьсон юм. Сүүлийн жилүүдэд тэрээр хөл бөмбөг тоглох дуртай болж, спортын мастер цол хүртсэн байна. Өөрийн биеэр урлаг соёл, спортын хүн ямар байхыг үлгэрлэж яваа Д.Цэрэнбат, Эрдэнэт хотын соёлын элч юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10