Dark Light
Нийгэм | 2023-05-11

Автомашин мөргөлдөж, 2 хүн төмөр эд ангид хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Идэр сумын Загастай  багийн “Пойлны хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн  хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 11-ний өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Асгат сумаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан “Хьюндай Маяти” загварын ачааны автомашин, “Митцүбиши Делика” загварын суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч иргэн Т /34 настай, эрэгтэй/, Б нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд гарган тус сумын их эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10