Хятад улсын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгийн Азийн уул уурхайн холбооноос “Азийн уул уурхайн инновац, хөгжлийн 2 дахь удаагийн чуулга уулзалт”-ыг 2023 оны 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгууллаа.
Энэ удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Индонези, Лаос зэрэг улсын ЭСЯ-ны удирдлагууд мөн оролцож үг хэлэв. Мөн энэ үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Монголын уул уурхайн үндэсний ассосиацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулга хийсний зэрэгцээ Азийн уул уурхайн холбоотой хамтран ажиллах стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурав.
Хятадын уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, салбарын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, хөрөнгийн бирж болон санхүүгийн салбарын экспертүүд нийт 600 гаруй төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулга уулзалтад манай улсын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мөн оролцож байгаа бөгөөд 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын уул уурхайн зарим төслүүдийг танилцуулах салбар хурал болов.
АДМИН








Нийгэм






