Dark Light
Нийгэм | 2023-05-11

Тасаг, алба, салбар сурталчлах аяныг өрнүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь тасаг, алба , салбар сурталчлах аяныг өрнүүлж амжилттай зохион байгуулсан юм. 

Энэхүү аяныг ангийн захирагчийн баталсан хуваарийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулав. 

Аяны хүрээнд штаб, алба, тасаг, салбаруудын танилцуулга хийгдэж, бие бүрэлдэхүүнд цаг үеийн мэдээллийг хийж, ангийн аварга шалгаруулах волейбол, сагсан бөмбөг, туухай өргөлт, теннис, биллиард, хөл бөмбөг, 5 км-ын явган аялал, флаш моб бүжгийн тэмцээн зэрэг ажлуудыг зохион байгуулав. 

Энэхүү өдөрлөгийн төгсгөлийн шатанд мотобуудлагын рот, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчилсан ба 5 дугаар сарын 11-ний өдөр ангийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Уг өдөрлөгт Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах, дунд, бага ангийн 300 гаруй сурагчид оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр зэвсэг, техник, химийн багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлсний зэрэгцээ бие бүрэлдэхүүн урлагийн номер, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг хийж гүйцэтгэлээ. 

Энэхүү анги сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон багш, сурагчид өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дахин дахин илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10