Батлан хамгаалах яамны харья “Соёмбо” редакц болон “Хурд” хамтлаг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талуудыг төлөөлж, тус редакцын дарга дэд хурандаа С.Ууганбаяр, “Хурд” хамтлагийн ахлагч УГЗ Д.Ганбаяр нарын байгуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийгэмд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд, залуу үед цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
“Соёмбо” редакцын “Соёмбо” сонины 100, “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн босгонд санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн нь цаашид улам төгөлдөржинө хэмээн талууд энэ үеэр онцолсон юм.
АДМИН








Нийгэм






