Dark Light
Нийгэм | 2023-05-11

Цахим гэмт хэргийг илрүүлэх сургалт явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.05.11/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн болон алба хаагчид оролцсон юм. 

Энэхүү сургалтад 120 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10