“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Монгол Улсад ийтдээ 13473 сувилагч буюу 10 000 хүн амд 41.0 сувилагч ногдож байна.
- Хөдөө орон нутагт 10 000 хүн амд ногдох сувилагч 33.4, Улаанбаатар сувилагч 46.8 ноогдож байна
- 10 000 хүн амд ноогдох сувилагчийн тоо баруун бүс 38.3, хангайн бүс 34.5, төвийн бүс 34, Зүүн бүс 35, УБ 47.7 байна
- Улсын хэмжээнд 1 сувилагчид 244 хүн ноогдож байгаа бол баруун бүс 261, хангайн бүс 290, төвийн бүс 294, Зүүн бүс 286 бол УБ 210 байна
Сувилагч нарын насны бүтэц:
- 29 хүртэл 27.4 хувь
- 30-39 нас 27.9 хувь
- 40-49 нас 22.9 хувь
- 50-54 нас 12.6 хувь
- 55-с дээш 9.1 хувь
- Сувилагч бэлтгэдэг нийт 13 сургуультай, 2021 онд 901, 2022 онд 675 сувилагч төгссөн байна.
Нэг эмчид хэдэн сувилагч ногдож байгаагаар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай байна уу гэдгийг тодорхойлж үздэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэг эмчид дөрвөн сувилагч ногдож байна. Манайд 1:1.19 байна.
ДЭЛХИЙ ДАХИНД:
- Дэлхий дахинд 27 сая хүн сувилахуйн мэргэжилтэн ажиллаж байна.
- Сувилагч нарын 90 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
- 1000 хүнд ноогдох сувилагчийн тоо Швейцар 17.9, Норвег 17.8, Австрали 12.2, Герман 11.7, БНХАУ 3.1, Монгол улсад 4.1 ноогдож байна
- Дэлхий дахинд 7 сая орчим сувилагч дутагдалтай. Сувилагчийн хомсдол Зүүн Өмнөд Ази, Африкт илүү байна
- Эрүүл мэнд, сайн сайхны төлөөх Тогтвортой хөгжлийн 3-р зорилтод бүх улс орнууд хүрэхийн тулд 2030 он гэхэд дэлхий дахинд 9 сая сувилагч, шаардлагатай болно гэж ДЭМБ тооцоолжээ.
- Сувилагч нар эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны болон олон нийтийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Бүх нийтийн эрүүл мэндийг хангахад сайн бэлтгэгдсэн, боловсролтой, хангалттай тооны сувилагч чухал бөгөөд тэдний үзүүлж буй үйлчилгээ, тусламж үйлчилгээний чанарт тохирсон цалин хөлс, хүлээн зөвшөөрөгдөх байдал чухал
- Сувилагчийн жилийн цалингийн хэмжээ өндөр орнууд –Люксембург 91000$, Герман $80,610, АНУ- $77,460, Канад - $75,660, харин дэлхийн дундаж $46,050 байна
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.
Ташрамд сонирхуулахад, Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.
АДМИН








Нийгэм






