Dark Light
Нийгэм | 2023-05-12

Кино найруулагч Б.Балжиннямын "Анхаар! Мотор!" үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат Зүтгэлтэн нэрт кино найруулагч Б.Балжиннямын Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх эрхэм зорилготойгоор “Анхаар!Мотор!” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан” ТББ-тай хамтран Олон Улсын музейн өдрийг угтан 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монголын Театрын Музейн кино танхимд нээсэн билээ. 

Үзэсгэлэнг: 

• "Гарын таван хуруу" киноны 40 жил 

• "Саруул талын ерөөл" киноны 40 жил 

• "Моторын дуу" киноны 50 жил 

• "Энэ хүүхнүүд үү" киноны 60 жил ойд зориулан үзэгч түмэндээ дэлгэн үзүүлж, уран бүтээлчдийн уулзалт ярилцлага зохион байгуулсан. 

Эдгээр кинонууд он цаг улирах тусам улам үнэ цэнэтэй, үзэгчдийн сонирхлыг татсан кино хэвээр байгаа бөгөөд тус кинонуудад Б.Балжинням нь кино найруулагч, кино зураглаачаар ажиллаж байсан нандин түүхийг хадгалж байгаа нь онцлог билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10