Dark Light
Нийгэм | 2023-05-12

Замын цагдаагийн алба хаагчид ослын дуудлагад скүүтэр ашиглана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй авто ослын дуудлага, мэдээллийн 70 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед байдаг. Эдгээр дуудлага мэдээллийн 30 орчим хувьд нь цагдаагийн алба хаагч хүрч очдог байна. Гэвч авто замын түгжрэлийн оргил ачааллын үед алба хаагчид ослын дуудлагад очиход 30-аас дээш минут зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.

Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх, замын хөдөлгөөний ид ачааллын үед зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн ослын дуудлагад ажиллах албан хаагчийг цахилгаан скүүтэрээр хангалаа.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 10 цахилгаан скүүтэрийг хүлээлгэн өгөв. Ийнхүү Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид зам тээврийн ослын дуудлагадаа цахилгаан скүүтэр ашиглаж, цаг хугацаа, шатахууны зардлаа тодорхой хэмжээгээр хэмнэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19