Dark Light
Нийгэм | 2023-05-12

Соёлын сэргэлт аян Лүн суманд зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын сэргэлт аян 5-р сарын 11-ний өдөр Төв аймгийн анхны шавыг тавьсан 100 жилийн түүхтэй Лүн суманд зохион байгуулагдлаа. 

Чингис Хаан Үндэсний музей, Монгол Туургатан Театр, сумын засаг даргын ажлын алба, соёл урлагийн байгууллагууд хамтран сумын иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлсэн байна. 

Чингис Хаан Үндэсний Музейн хамт олон  "Төрийн Тэргүүнд гадаад орнуудаас бэлэглэсэн үнэт үзмэрүүд" сэдэвт тусгай үзэсгэлэн, Төв аймгийн төр нийгмийн болон урлаг соёл, спортын алдартнууд, ард иргэдийн аж амьдралыг харуулсан гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэглэн сонирхууллаа. 

Мөн ЕБС-ийн 195, цэцэрлэгийн 45 хүүхдийг " Музейн боловсролд суралцахуй" хөтөлбөрт хамруулж музейг хэрхэн зөв үзэх талаар болон бэлэг дурсгалын жижиг зүйлс хийх зэрэг сургалтыг зохион байгуулж, Монгол туургатан театр болон бусад соёлын байгууллагуудын хамтарсан үдшийн цэнгүүн зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19