Үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг үүнээс, үүдэн гарах үр дагаврыг таниулах, дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжин ажиллах үндсэн зорилготой видео контентын уралдаан зарлагдлаа.
1. ХАМРАХ ХҮРЭЭ
Сүхбаатар аймгийн 6-12 дугаар ангийн хүүхдүүд
2. ХУГАЦАА.
2023 оны 5-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 31-ны 22:00 минут хүртэл видео контентыг хүлээж авна.
3. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
•Бичлэгийн чанар 1080 HD болон түүнээс дээш чанартай байх.
• Дор хаяж 3-10 минутын урттай байх.
•Бичлэгийг Google Drive руу шилжүүлэн линк хэлбэрээр “Сүхбаатар аймгийн Хүүхдийн Зөвлөл” хуудас руу эсвэл suhbaatar.childrens.council@gmail.com хаяг руу илгээх.
4. ШАЛГАРУУЛАЛТ
Таны явуулсан видео контентыг бид “Сүхбаатар Аймгийн Хүүхдийн Зөвлөл”‐ийн facebook page хуудсанд байршуулан 50%-ийг бичлэгийн хандалтаар, үлдсэн 50%-ийг Хүүхдийн Зөвлөлийн гишүүдийн саналаар шалгаруулна.
5. ШАГНАЛЫН САН
•Нэгдүгээр байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /70000 төгрөг/
•Хоёрдугаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /50000 төгрөг/
• Гуравдугаар байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /30000 төгрөг/
АДМИН








Нийгэм






