Dark Light
Нийгэм | 2023-05-12

Архангай аймаг нийтийн тээвэрт цахилгаан автобусыг нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт болж буй ”Байгаль орчин, аялал жуулчлалын форум”-аар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн тээврийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлэх арга хэмжээний нээлт болов. Нээлтэд БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Ингэснээр тус аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Уг автобусыг Голомт банкны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани гүйцэтгэж, “Эм Си И партнерс” компаниас нийлүүлэлт хийжээ. Байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах эко буюу цахилгаан автобус нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 200 км явах хүчин чадалтай ба 24 хүний суудалтай 3 автобус ийнхүү хэрэглээнд нэвтэрч байна. Аймгийн хэмжээнд нэг цахилгаан түгээгүүр ашиглалтад оруулжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10