Баян-Өлгий аймгийн Буянт сумаас Хилийн цэргийн 0165 дугаар ангид энэ оны 5 дугаар сарын 5-ний өдөр татагдаж очсон цэрэг өнөөдөр анги дээрээ нас барсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ асуудлаар тус ангийн захирагч хурандаа Р.Эрдэнэтогтохоос тодруулахад: "Цэрэг нас барсан гэх хэрэг гарсан нь үнэн. Өнөөдөр өглөө буюу 2023.05.12-ний 05:48 цагт албан хаагч нар сэрэхэд тухайн цэргийн албан хаагч сэрээд буцаад ухаан алдсан. Амь насаа алдсан шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Өмнө нь биеийн байдал зовуурилж байсан зүйл байхгүй, цэргийн албанд татагдаж ирэхдээ нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороод ирдэг. Одоогийн байдлаар бидний зүгээс урьдчилсан байдлаар дүгнэлт хэлэх боломжгүй байна" гэлээ.
Нийгэм | 2023-05-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






