Dark Light
Нийгэм | 2023-05-12

Б.Мишээлт ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж байна. Финалын тулаанууд 13, 14-нд болно.

Манай хоёр боксчин уржигдар медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3, медалийн төлөөх тулаанд Венесуэлийн Кристиан Паласиог ялсан билээ.

Б.Мишээлт өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө. 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч 1/8 финалд Кубын олимпын хошой аварга, дэлхийн аварга  Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин.  

Тулаан манай тамирчны довтолгоогоор эхэлсэн ч аажимдаа Узбек тамирчин давамгайлж эхлэн, эхний 2 үеийг Асадхужа Муйдинхужаев таван шүүгчийн санал нэгтэй 18:20 тэргүүлсэн. Сүүлийн үед оноогоо нөхөх гэж дайрсан ч амжсангүй 0:5 ялагдал хүлээлээ. Ийнхүү Б.Мишээлт ДАШТ-ээ хүрэл медальтай өндөрлүүллээ. 

Алтан медалийн төлөө Асадхужа Муйдинхужаев Казахстаны Дулат Бекбауовтой тулалдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10