Dark Light
Нийгэм | 2023-05-12

220 га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хаврын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан, иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулж нэгдсэн их цэвэрлэгээг зохион байгууллаа. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийн ая тухтай орчинд амарч зугаалах нөхцлийг бүрдүүлэх тус үйл ажиллагаанд 500 гаруй иргэд нэгдсэн юм. 

Их Монгол улсын гудамж буюу Маршалын гүүрнээс “Шинэ 100 айл” худалдааны төв хүртэлх 220 га талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хог ургамлыг нь түүсэн байна. 

Түүнчлэн иргэдийн хөл хөдөлгөөн ихээр төвлөрдөг төв усан оргилуур, баруун, зүүн талын зогсоолын хогийн савыг ариутгалын бодисоор угааж, цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулж ажиллалаа. 

Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, “Аварга” дээд сургуулийн оюутнууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19