Dark Light
Нийгэм | 2023-05-12

Мэргэжлийн салбар зөвлөлүүдийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  6 дахь удаагаа зохион байгууллаа. 

Энэ удаа Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүд, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлал, Гэмтэл согог судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн  салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа тус тус танилцуулж, хэлэлцүүлээд байна. 

Цаашид Мэдрэл, Нүд, Арьс, Халдварт өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10