Х.Бадамсүрэн Эрдэнэтэд үйлдвэрийг удирдаж байхдаа 52 саяар массажны сандал, 20 саяар унадаг дугуй, 2019 онд 353 сая, 2020 онд 440 саяар 2 удаа Лексус 570 болон Прадо машин худалдан авч байжээ. 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний 10 жилийн турш авах тэтгэврийн бүх мөнгөөр массажны сандал авхуулж, хуян шар усаа тараалгаж, хүзүү сэрвээгээ нухуулж, хөл гараа илүүлж байсан байна. 500 мянгын тэтгэвэртэй хүний 100 гаруй жил авах мөнгөөр Лексус машин жил дараалан авч, намбайтал тухлан, зөөлөн явдалд нь зүүдлэн бүүвэйлэгдэж байсан байна. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, хэмнэлтийн горим үйлчилж байхад 11,6 тэрбум төгрөгөөр машин худалдан авсан баримтуудыг Монголын дата клубийн сэтгүүлчид дэлгэжээ. Авлигын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шүүр” ажиллагаагаар Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарын тэтгэврийнхнийг гэрт нь суулгасан ч МУИС-ийн захирал Д.Бадарч, ЭМДҮЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл, Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн Р.Раш нарын хуулиар төсвөөс цалинжих ёсгүй төрөөс авлагатай хүмүүс тунаж үлдээд байгаа юм.
АДМИН








Нийгэм







