Dark Light
Нийгэм | 2023-05-14

Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын ногоон бүсэд хамаарах Дээндий, Хуандий, Шар хоолой, Улиастай, Бэлх, Сэлх, зуслангийн ам Гоодой, Шарга морьт, Яргайт, Жигжид, Хандгайт, Санзай, Зүүнсалаа, Баруун салаа зэрэг амны ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлыг 50000 га талбайд гүйцэтгэлээ.

Ойн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobson), Шинэсний шилмүүс хайлагч (Zeiraphera diniana) зэрэг нь 21000 га талбайд тархалт голомт үүсгээд байна. 

Судалгааны ажлыг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн ЭША, шавж судлаач Д.Ганбат нар Нийслэлийн Байгаль орчны газар байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19