Dark Light
Нийгэм | 2023-05-14

Сэлэнгэ мөрөнд 4 зорчигчтой автомашин суужээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ баг “Дөрөө Хангинуур” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120км-т, сумын төвөөс зүүн зүгт 13 км-т/ Тоёота Тундра” загварын автомашин 4 зорчигчтой Архангай аймгаас Хөвсгөл аймгийн Ханх сумын чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаад Сэлэнгэ Мөрөнд 2023.05.12-ны 22:00 цагийн үед усанд суусан, иргэд эсэн мэнд голын салаа дунд арал дээр гарсан гэсэн мэдээллийг  2023.05.12-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Их-Уул сумын иргэд 2023.05.13-ны өдрийн 09:21 цагт очиход Тоёота Тундра” загварын автомашин Сэлэнгэ мөрөнд хойд эргээсээ 80 метр, урд эргээсээ 15 метр усанд сууж, Сэлэнгэ мөрний салаа дунд аралд  4 иргэн байсныг эсэн мэнд зөөвөрлөж, 2 цаг 8 минут ажиллаж  автомашиныг татан гарган эзэмшигч иргэнд хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19