Dark Light
Нийгэм | 2023-05-15

Хэнтий, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Дадал сум-ын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 14-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Хонгор багийн Хар толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Жаргалант багийн Ганц гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10