Dark Light
Нийгэм | 2023-05-15

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол болон Хот төлөвлөлт судалгааны институтийн холбогдох төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,  бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд: 

• Аялал жуулчлалын цогцолбор 

• Худалдаа, үйлчилгээний бүс 

• Соёлын бүтээлч үйлдвэрлэл, кино үйлдвэрлэлийн кластер

• Мэдээлэл технологийн кластер

• Олон улсын санхүүгийн төв

• Ухаалаг эрүүл мэндийн хотхоныг байгуулахаар төлөвлөж байгаа талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол мэдээллээ.

Чөлөөт бүсийн удирдлага, менежмент засаглалын хэлбэр, чөлөөт бүсүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож  холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10